• 12 сарын 25, Лхагва гараг
ӨМНӨХ ОНЫХООС ИЛҮҮ УРГАЦ АВЧЭЭ
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 1907.7 тонн төмс, 983.4 тонн хүнсний ногоо хураагаад байна. Энэ дүн нь өмнөх оны мөн үеэс төмс 359.8 тонноор, хүнсний ногоо 189.1 тонноор тус тус өсчээ.

Нийт 13389.5 тн өвс бэлтгэсэн бол үүний 12404.8 тн өвсийг гаднаас худалдаж авсан байна. Мөн аймгийн хэмжээнд 188.6 тн гар тэжээл бэлтгээд байгаа аж.

 

Тус аймаг энэ онд нийт 543.3 га д тариалалт хийсэн байна. Тариалсан талбайг төрлөөр нь задалж харвал төмс 197.5 га, тэжээлийн ургамал 227.5 га, хүнсний ногоо 115.1 га д тус тус тариалсан байна.

2018-11-21 20:52:33