• 05 сарын 19, Ням гараг
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ 380 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХОНЖВОРТ СУГАЛАА ХУДАЛДААНД ГАРЧЭЭ
51 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эгэлгүй сайхан хонгор нутгаас маань төрөн гарсан шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой ирэх 07-р сард тохиож байна.

Хотол түмнээрээ энэ их ойгоо сайн сайхан бүтээн байгуулалттай, өндөр үр өгөөжтэй, хишиг буян дүүрэн түгсэнээр хийхийг чухалчилж байгаа гэхэд хэлсдэхгүй бизээ. Энэхүү их хүмүүнийхээ хишиг болгож залуу болон орон гэргүй 380 айлыг орон гэртэй болгох зорилгоор ӨНДӨР ХОНЖВОР бүхий сугалааг ойг зохион байгуулах комиссоос хэвлэн гаргажээ.

Тус сугалааны хонжворт тухайлбал: 2 ӨРӨӨ БАЙР, ПРИУС-30 МАШИН -3, АЗАРГА АДУУ -3, СУУРЬ ХОНЬ -3, МОНГОЛ ГЭРИЙН ИЖ БҮРЭН ТАВИЛГА -5, ШИРЭН ГӨЛӨМ – 10, АРСЛАНТАЙ АВДАР -20, НУМ СУМ -20, 100 АЗТАН ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛД АМРАХ ЭРХИЙН БИЧИГ, 100 АЗТАН ЦАХИЛГААН БАРААТАЙ болох зэргээр үндэсний уламжлалт соёл, зан үйлээ дээдэлсэн, эдүгээ цагийн техникийн хөгжил дэвшлийг харуулсан томоохон хонжворууд багтжээ.

Тодорхой тоогоор хэвлэгдэн гарсан тус сугалааны үнэ 10,000 төгрөг бөгөөд сугалаа нэг бүрийн төлбөр 380 айлыг орон гэртэй болгох хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах болно. Сугалааны борлуулалт Баянхонгор аймгийн бүх сумдын багийн төвүүд дээр явагдаж байна.

Хонжворт сугалааны тохиролыг 2019 оны 07-р сарын 21-ний 19:00 цагаас ҮНДЭСНИЙ МАЛЧИН ТВ /Ддиш-ийн 27, Юнившний -64 суваг/ шууд дамжуулна.

Таныг аз хийморь үргэлж ивээх болтугай

ТҮҮХЭН ХҮМҮҮНИЙХЭЭ ИХ ОЙГООР ТҮМЭН ОЛНООРОО БУЯН ТҮГЭЭЕ

Баяр наадам зохион байгуулах ойн комисс

2019-05-31 10:53:39