• 12 сарын 25, Лхагва гараг
Архивын улсын үзүүлэх сургууль болж байна
177 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын Баянхонгор аймгийн Засаг даргатай 2019 байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Төрийн болон байгууллагын архивын хөгжил, төлөвшилт” үзүүлэх сургууль, зөвлөгөөн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор хотноо болж байгаа билээ.

Тус зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Ц.Гансүх, төрийн төрөлжсөн архивын дарга, удирдлага, манай улсын 13 аймгийн ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтнүүдийн нийт 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тэд өнөөдөр/2019.08.27/ Баянхонгор аймгийн төрийн болон байгууллагын улсын үзүүлэх сургуульд гурван хэсэг болон оролцлоо. Үзүүлэх сургуульд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-ын Төрийн архив, Цэргийн штаб, Баянхонгор сумын ЗДТГ, МХГ, ЭМГ, ЦГ, УБХ, Номгон ахлах сургууль зэрэг 10 арван албан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Тэд маргааш буюу энэ сарын 28-нд Өлзийт сумын төсөвт байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцана.

2019-08-27 09:08:12