• 12 сарын 26, Пүрэв гараг
ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ МИНИ ПАРЛАМЕНТИЙН ТӨЛӨӨЛӨГЧ СУРАГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
120 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03-р сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хүүхэд залуучуудын нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, аливаа бодлогын ажил арга хэмжээ бүрт оновчтой санал хүсэлтийг нь тусгах зорилгоор бүх сумдын ЕБС-ийн сурагчдын төлөөллийг багтаасан “ Мини парламент”-ийг байгуулсан билээ.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн “Мини парламент”-ийн сурагчдыг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын НБХ-ээс МУИС-ын Мини парламент клубтай хамтран Future generation” хөтөлбөрт сургалтыг ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж байна.

Мини парламентийн дээрх гишүүд өнөөдөр өөрсдийн мэдлэг ойлголтыг сайжруулахын зэрэгцээгээр 2020 оны төсөв, 2019 оны нэгдсэн хуралдааны товоо баталцгааж аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэх ажээ.

2019-09-02 08:31:21