• 12 сарын 26, Пүрэв гараг
Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг чадавхжуулах, зэрэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
205 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын мастер тогоочдын холбоо, Боловсрол соёл урлагийн газартай хамтран 2019 оны 09 дүгээр сарын 09-14-ний өдрийн хооронд  Ерөнхий боловсролын сургуулийн  “Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрны ахлах тогооч нарт  хүүхдийн хооллолтын талаарх эрх зүйн актуудыг мэдүүлэх, хүүхдийн хоол бэлтгэх технологи ажиллагаа, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулах үүднээс мэргэшлийн зэрэг олгох зорилгоор онолын болон дадлага сургалтыг зохион байгуулж байна.  

          Сургалтад Баянхонгор сумын “Үдийн цай” хөтөлбөр эрхлэгч аж ахуйн нэгж болон бүх сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 30 тогооч хамрагдаж, сургагч багшаар Монгол улсын мастер тогооч Б.Өнөрзул, П.Цэрэнпагма, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ, Б.Алтанчимэг, А.Дэчмаа, Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Биндэръяа, Мал эмнэлгийн Газрын мэргэжилтэн Б.Мөнхнар нар ажиллаж байна.

**************-  ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР - *************

 

  Нийтэлсэн : Д.Болортуяа

 

2019-09-10 09:05:11