• 12 сарын 26, Пүрэв гараг
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОГООЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА


Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын Xүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын мастер тогоочдын холбоо, Боловсрол соёл урлагийн газартай хамтран 2019 оны 09 дүгээр сарын 09-14-ний өдрийн хооронд Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрны ахлах тогооч нарт хүүхдийн хооллолтын талаарх эрх зүйн актуудыг мэдүүлэх, хүүхдийн хоол бэлтгэх технологи ажиллагаа, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулах үүднээс мэргэшлийн зэрэг олгох зорилгоор онолын болон дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 29 тогооч хамрагдаж мэдлэг; ур чадвараа нэмэгдүүллээ.

**************-  ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР - *************

 

  Нийтэлсэн : Д.Болортуяа

 

2019-09-16 03:06:29