• 12 сарын 26, Пүрэв гараг
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТОЙРГИЙН ЗУРГААН СУМАНД АРЬС НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ҮЙЛДВЭР ОЛГОЛОО
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээнд зах зээл дээр үнэгүйдсэн арьс нэхийг боловсруулж сум орон нутаг, иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор үслэг эдлэл боловсруулах бага оврын үйлдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллах үеэрээ тойргийн зургаан сумандаа хүлээлгэн өглөө.

Арьс боловсруулахад шаардлагатай технологийн бүх үйлдэл бүхий тус бага оврын үйлдвэрийг бүтээлч санаачлагатай, ажиллуулах бололцоотой хүмүүсээс сонгон шалгаруулж сум тус бүрд нэг гэдэг байдлаар нэг иргэнд хариуцлагажуулж олгож байгаа юм.

Нийтдээ 300 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр зургаан үйлдвэрийг хариуцсан сум орон нутаг бүр үр ашигтай ажиллуулахыг их хурлын дарга үүрэг болголоо.

Энэ үеэр УИХ-ын дарга болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар Баянлиг, Шинэжинст сумдын байгаль хамгаалагч нарт ажиллах нөхцлийг нь сайжруулж иж бүрэн дулаан хувцас, туулах чадвар сайтай гурван мотоцикль гардуулан өглөө.

2019-10-01 04:33:23