• 05 сарын 13, Мягмар гараг
МОНГОЛ ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛЛАА
281 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 жилийн ой, Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Төрийн далбааны өдрийг тохиолдуулан Баганат талбайд Монгол Төрийн Далбааг мандууллаа.
Төрийн далбаа мандуулах ёслолд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Л.Баянмөнх, Цагдаагийн газрын дарга, Хурандаа Б.Оюутболд, Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Алтангэрэл болон ОБГ-ын алба хаагчид оролцлоо.
Төрт улсын эрхэм тусгаар билэгдэл Монгол төрийн далбааг мандуулах ёслолыг КоВид19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж цомхон байдлаар зохион байгууллаа.

2021-07-26 04:26:49