• 01 сарын 15, Лхагва гараг
АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААНААР: АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТЫН ТӨВ БАЙГУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Баянхонгор аймгийн ХЭЗХ-ийн Төрийн архивын тасаг нь дотоод боломждоо тулгуурлан "Сургалтын төв" байгуулах санал хэлэлцүүлснийг АИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ. Тус төвийг байгуулахад Төрийн архивын тасагт ямар нэг нэмэлт тоног төхөөрөмж шаардлагагүй. 30 суудал бүхий 2 танхимдаа үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Төрийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр тасралтгүй сургаж, дадлагажуулах "Архив албан хэрэг хөтлөлтийн Сургалтын төв" байгуулах санал, үнэ тарифыг ийнхүү аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжиж баталснаар "Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төв"-тэй анхны аймаг болох юм.

2021-07-26 05:03:02