• 01 сарын 15, Лхагва гараг
ИТХ-ЫН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААНААР: МАЛ ЗҮЙЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧДЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Баянхонгор аймгийн хэмжээнд Мал зүйч мэргэжлийн 6 хүн салбартаа ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн салбарын чухал хэрэгцээтэй энэ мэргэжлийн боловсон хүчний нөөцгүйгээс манай аймгийн малын чанар муудаж, нэг малаас авах ашиг шим хангалтгүй боллоо. Тиймээс энэ чиглэлээр сурах хүүхдүүдийг даруйхан бэлтгэж ойрын жилүүдэд боловсон хүчнээр хангахгүй бол оройтох тул энэ удаагийн хуралдаанаас бодитой шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ үү гэдэг саналыг Баянцагаан сумаас сонгогдсон П.Дашзэвэг төлөөлөгч дэвшүүлсэн юм.
   Хуралдаанаар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдлагуудад ХААИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд Баянхонгор аймгаас Мал зүйч мэргэжлээр сурах хүүхдүүдэд нэг анги гаргаж сургах боломжийг судлан хэрэгжүүлэхийг чиглэл болголоо. Харин сум тус бүр эргээд орон нутагтаа очиж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдээ сургахад анхаарах нь чухлыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцлов.

2021-07-26 05:15:53