• 05 сарын 13, Мягмар гараг
Хүйтний эрч чангарч, зарим газраар цас орохыг анхааруулав
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.11.17) Өнөөдөр Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгийн ихэнх хэсэг, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгийн зарим газраар цас орж байна. Тэгвэл үргэлжлэн энэ сарын 19-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
17-ноос бага зэрэг хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх төлөвтэй байна. Мөн говийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байх аж.

2021-07-27 03:57:03