• 12 сарын 29, Ням гараг
Ачаа тээвэрт нэгдсэн зохион байгуулалт хийлээ
317 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.11.19) Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нэгдсэн зохион байгуулалтын дагуу ачаа тээвэрлэхээр болжээ.

Тодруулбал, "Хонгорын тээвэрчид'' хоршооны тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хот руу хүнс, мал, мах, хот хоорондын ачааг тээвэрлэх юм.

Аймгийн Автотээврийн төвийн гадна зогсоолоос 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өдөр бүр 09:00-19:00 цагийн хооронд ачаа бүртгэн авч, Улаанбаатар хот руу тээвэрлэх юм байна.

Иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 70442202, 99201600 дугаарын утсаар авах боломжтой.

2021-07-27 05:11:08