• 12 сарын 29, Ням гараг
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалав
107 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.11.21) Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч нар болон нийт иргэдэд хандан аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан уриалга гаргалаа.

Уриалгад Баянхонгор аймагт 2020 он гарсаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг орон нутгийн зүгээс шуурхай авч хэрэгжүүлэхэд иргэд хуулиар хүлээсэн иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган оролцсоор ирснийг дурдаад, “Энэ жил манай аймагт хур тунадас бага орж, мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар нийт нутгийн хэмжээнд гантай гэсэн дүгнэлт гарч, мал, сүргийн 42 хувь дундаас доош тарга хүч авч, говь, тал, хээрийн сумдад өвөлжих боломжгүй, нөхцөл байдал үүслээ.

Аймгийн Онцгой комисс 2020 он гарсаар 36 удаа хуралдаж, тухай бүр шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан бөгөөд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гаргасан зардал өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 10 дахин өсч, эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед аймгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлыг даван туулахад эрсдэлтэй, боломжгүй нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд иргэн та бүхэн өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, цаашид сонор сэрэмжээ улам дээшлүүлж, хариуцлага, сахилгаа чангатган эв эеийг хичээн, эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулах, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан орон нутгийнхаа гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахыг аймгийн Онцгой комиссоос уриалж байна” гэжээ.

Онцгой комиссын хандивын данс: Төрийн сангийн 100030031402

2021-07-27 06:23:47