• 05 сарын 13, Мягмар гараг
Малчид махаа нөөцийн өвс тэжээлээр солих боломжийг олгоно
304 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.12.02) Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

12 дугаар сарын 5-ны дотор бүх сум зудын эрсдлийн үнэлгээгээ тооцож, малчдад шаардлагатай өвс тэжээлийн судалгааг бодитоор гаргах үүрэг даалгаврыг аймгийн Онцгой комиссын дарга өглөө. Мөн аймгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг малчидтай махаар солилцож нөөц бүрдүүлэх, малчидтай тохиролцож малын махыг Улаанбаатар хотод буй 1500 тоннын зооринд хадгалж, зах зээлд нийлүүлэх боломжоор хангахаар болов.

Түүнээс гадна ногоон тэжээлээр говийн сумдыг хангах, эрсдэлт нөхцөл байдлыг тооцож шаардлагатай хүсэлтийг Улсын Онцгой комисст гаргахаар боллоо. 

2021-07-27 08:49:51