• 12 сарын 29, Ням гараг
Өвс тэжээлийн нөөц бүрдүүлж байна
208 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.12.07)Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй болж, нөхцөл байдлыг намраас тооцож мал борлуулах, мах бэлтгэх зэргээр бэлтгэл ажлуудыг хангаж, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж эхэлсэн.
 
Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагийн зэрэгцээ хүйтний эрч улам чангарсаар байна. Тиймээс эхний ээлжинд 600 гаруй сая төгрөгөөр 20 мянган боодол өвс, 30 мянган боодол ногоон тэжээлийг аймгийн нөөцөд бэлтгэн улмаар сумдад хүргэсэн. Өвс тэжээлийн эргэлтийг шуурхай явуулах, зах зээл дээрх үнийг хөөрөгдүүлэхгүй байх зорилгоор үйлдвэрийн үнээр буюу нэг боодол өвсийг 12 мянга, улаан хивгийг 17750 төгрөгөөр аймагт худалдаалж байна. Аймгаас татаж авсан өвс тэжээл дээрээ сумд тээврийн зардлаас өөр нэмэгдэлгүйгээр малчдад шууд хүргэх юм.
Дараагийн ээлжийн өвс тэжээлийн цуваа ирж байгаа бөгөөд нийтдээ 200 мянга орчим тонн өвс тэжээлийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд татаж авахаар аймгийн Онцгой комисс төлөвлөн ажиллаж байна.

2021-07-28 01:40:00