• 12 сарын 31, Мягмар гараг
Согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.22) Аймгийн Онцгой комиссоос архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Тодруулбал, 2020.12.21-ний өдрийн Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдаанаар короновирусний улмаас улсын хэмжээнд /Улаанбаатар хот – Баянзүрх дүүрэг/ үүсч буй нөхцөл байдал зэргийг үндэслэн, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтээр /ЭМГ, ЦГ, МХГ, ОБГ/ дараах шийдвэрийг гаргасан байна.  

- Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох /тодорхойгүй хугацаагаар/

- Караоке, баар цэнгээний газрууд, спорт, фитнес заалуудын үйл ажиллагааг хаах /тодорхойгүй хугацаагаар/

- Тусгаарлалтын байруудын тоог нэмэгдүүлэх

- Халдвар хамгааллын хувцас, бодис, бусад нөөцийг тодорхой тоогоор нэмэгдүүлэх

- Хогийн цэгт эрүүл мэндийн байгууллагын эрсдэлтэй хог хаягдлыг шатаах зуух байгуулах

- Иргэдээр  халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж хэвшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.

2021-07-29 04:44:18