• 12 сарын 31, Мягмар гараг
120 шахам сая төгрөгийн хандив цуглажээ
202 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.22) Орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, одоогоор 98 байгууллага, аж ахуйн нэгж, иргэн 117 сая 685 мянган төгрөгийн хандив өгчээ.

Түүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хандивын бараа материал нэлээд цугласан байна. Мөн хүрээнд нийт 108,700 ширхэг амны хаалт, 170 тонн нүүрс, 1.6 сая төгрөгийн үнэ бүхий түлш шатахуун, 2 сая төгрөгийн үнэ бүхий газ, хийн плитка, 9500 кг гурил, 1700 кг будаа хандиваар иржээ.

Мөн ус, ундаа, чацаргана, саримсны ханд зэрэг 1505 ширхэг бүтээгдэхүүн, 1.0 сая төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хамгаалах хувцас 60 ширхэгийг хандивласан байна.

ХХҮГ, аймгийн ЗДТГ, НАМЗХ зэрэг байгууллага 4.241.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний багцыг нийлүүлжээ

2021-07-29 05:02:36