• 12 сарын 31, Мягмар гараг
4000 иргэнээс PCR шинжилгээ авна
104 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.23) Хөл хориог сулруулсан үеэр Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Баянхонгор аймгийн  4000 иргэн орон нутагтаа иржээ.

Эдгээр иргэд болон тэдний өрхийн гишүүдийн эрүүл мэндийн байдалд тандалт судалгаа хийх үүднээс дээрх 4000 иргэний өрхийн нэг гишүүнээс PCR шинжилгээ авахаар шийдвэрлэсэн байна. 

Мөн аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж, УОК болон АОК-оос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг сануулав. Онцын шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, утсаар болон цахимаар зөвлөгөө мэдээлэл авах нь зүйтэйг хэлж байна.

2021-07-29 05:24:23