• 12 сарын 31, Мягмар гараг
Өвөрхангай, Говь-Алтай аймгуудтай хамтарч хоёр чиглэлд нэгдсэн пост ажиллуулна
110 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.23) Өвөрхангай, Говь-Алтай аймгуудтай хамтарч хоёр чиглэлд нэгдсэн пост ажиллуулна.

Баянхонгор аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан хөрш зэргэлдээ Өвөрхангай аймгийн хяналтын пост дээр хамтран ажиллах тухай саналыг хүргүүлсэнээр Өвөрхангай аймгийн Онцгой комиссоос дэмжжээ. Ингэснээр тус аймгийн Нарийнтээл сумын Цагдаагийн хэсгийн шалган бүртгэх товчоонд 2020 оны 12-р сарын 23-ний өдрөөс Өвөрхангай, Баянхонгор аймаг хамтарсан хяналтыг хийхээр боллоо. Мөн Баянхонгор аймгийн Онцгой комисс нь Говь-Алтай аймгийн Онцгой комисстой хамтран баруун тийшээ зорчих хөдөлгөөнд хяналт тавьж,  Бууцагаан суманд  хамтарсан  хяналтын пост гарган ажиллаж байна.

2021-07-29 05:26:28