• 12 сарын 31, Мягмар гараг
Ажлын баг сумдад ажиллана
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.23) Аймгийн Онцгой комиссын 12 дугаар сарын 22-ны хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу энэ сарын 28-ныг хүртэлх хугацаанд 20 сумын чиглэлд 10 ажлын багийг томилон ажилуулахаар шийдвэрлэв. 

Ажлын багууд тухайн сум, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сумдын Онцгой комиссын үйл ажиллагааг шалгана. Түүнээс гадна санал дүгнэлтийг тодорхойлох, зөвлөн туслах, зарим шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлэн ажиллах юм. 

Мөн тус ажлын багууд аймгийн Онцгой комисст цугласан хөрөнгөөс амны хаалт, гар ариутгагч,  гурил, будаа зэргийг сумдад зохих хэмжээгээр хүргэх аж.

2021-07-29 05:29:57