• 12 сарын 31, Мягмар гараг
Хандивын зүйлсийг гардууллаа
264 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.23) “Эвсэг хонгорчууд” ТББ-ын тэргүүн Г.Хүрэлсүх, дэд тэргүүн Ж.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр 40 тонн хорголжин тэжээл, 70 тонн буудай болон 22.475.000 төгрөгийн үнийн дүн бүхий хандивыг аймгийн Онцгой комисст гардууллаа.

Үүнд, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл буюу гар ариутгагч 240 ширхэг, халуун хэмжигч 100 ширхэг, нөмрөг 500 ширхэг, амны халт 48 мянган ширхэг, хамгаалах бээлий 12 мянган ширхэг, N95 амны хаалт 1200 ширхэг, нүүрний хаалт 250 ширхэг багтжээ.

“Эвсэг хонгорчууд” ТББ-аас өвөлжилт хүндэрсэн энэ үед иргэд, малчиддаа туслах хандивын аяныг санаачлан ийнхүү эхний ээлжийн хандивыг өгөөд байна.

Дээрх хандивын зүйлсийг эргүүл постод ажиллаж буй төрийн албан хаагчид, 20 сум суурин газарт хуваарилан хүргүүлэхээр орон нутаг төлөвлөлтөө хийжээ. 

Хоёр гамшигтай нүүр тулсан хүнд үед сэтгэл гаргаж буй "Эвсэг хонгорчууд"-даа аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан талархал илэрхийлээд, хандивын хүрээнд ирүүлсэн зүйлсийг зөв зохион байгуулалттайгаар, шаардлагатай газарт нь шуурхай хүргэж ажиллахаа хэлсэн юм.

2021-07-29 05:32:48