• 12 сарын 31, Мягмар гараг
Хамтарсан хяналтын пост ажиллаж байна
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 (2020.12.29) Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдварын голомтын бүсээс ирж байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг сайжруулах хамтарсан хяналтын пост ажиллуулж байна.

Албан бус замуудаар зорчих тээврийн хэрэгслийг эрт илрүүлэх зорилгоор тус аймагтай хил залгаа оршдог Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд байрлах цагдаагийн автотээврийн шалган бүртгэх товчоо болон Бууцагаан сумын баруун талд байрлах хяналтын байруудад хамтарсан эргүүл, хяналт шалгалтын постыг байгуулжээ.

Өвөрхангай аймгийн Нарийнтээлийн хяналтын байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Малын эмч  тус тус нэг алба хаагч ажиллаж байна. Бууцагаан сумын баруун талд байрлах хяналтын байранд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын нийт долоон алба хаагч халдвар хамгааллын хувцас хэрэгслээр хангагдан 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

2021-07-29 05:41:31