• 12 сарын 31, Мягмар гараг
Хяналт шалгалтаар 5000 гаруй зөрчил илрүүлжээ
280 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.12.31) Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, "Баянхонгор - Эрчим хүч" цахилгаан түгээх ХХК-тай хамтран Баянхонгор сумын 5200 айл өрхөд цахилгааны болон галын аюулгүй байдлын нэгдсэн хяналт, шалгалт хийлээ.

Хяналт, шалгалт 12 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг шалгахаас гадна болзошгүй гал түймэр, ахуй ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ цоожилж үлдээхгүй байх анхааруулга өгч ажиллажээ. Шалгалтаар нийт 5214 зөрчил илрүүлж, 2420 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулах заавар, зөвлөмж өгчээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан Баянхонгор сумын Засаг даргын “Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх  талаар авах зарим арга хэмжээний тухай” А/298 дугаар захирамж гарч, мөн хүрээнд хяналт шалгалтыг хийжээ.

2021-07-29 06:08:12