• 05 сарын 14, Лхагва гараг
Ахуйн хүрээнд архидан согтуурсан зөрчлийг илрүүлэв
178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.01.09) Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Баянхонгор болон Өлзийт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомж, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөлгүй гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй эсэхэд хяналт тавьжээ. Мөн ахуйн хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч, хорио цээрийн дэглэм зөрчиж байгаа зөрчлийг таслан зогсоосон байна.

“Шаг” хэсэгчилсэн арга хэмжээгээр дээрх сумдад үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг 87 аж ахуй нэгжийг шалгаж, согтууруулах ундаа худалдсан нэг аж ахуй нэгжийг илрүүлжээ. Түүнээс гадна бүлэг бөөгнөрөл үүсгэн, хорио цээрийн дэглэм зөрчиж, архидан согтуурч байсан 8 иргэний зөрчлийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцож, Шүүхийн шийтгэврээр баривчлуулсан байна.

2021-07-29 07:05:55