• 05 сарын 14, Лхагва гараг
Удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгав
129 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.11)  Аймгийн Засаг даргын нэрэмжит удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 10-нд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт бүрэлдэхүүн, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, хуулийн этгээдийн болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор тус шалгалтыг хийсэн байна.

Бэлэн байдлын үзлэгийн үеэр короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх, гэрийн ажиглалтыг хянах, иргэдийн хөдөлгөөнийг төрийн байгууллагууд, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч нарын оролцоотойгоор сааруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлж, олон нийтийн оролцоог хангуулах чиглэлийг удирдах бүрэлдэхүүнд өглөө.

2021-07-30 07:43:18