• 05 сарын 14, Лхагва гараг
УИХ-ын дарга цахим уулзалт хийлээ
336 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.11)  Улсын аварга малчнаар тодорсон хонгор нутгийн малчдын төлөөлөлтэй УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн удирдлагууд цахимаар холбогдон сар шинийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв. 

Хөл хорио суларч, цаг тавирсан хаврын эхэн сардаа аварга малчдынхаа шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулахаа дуулгаж, хонгор нутагт өвөлжилт туйлын хүнд буй боловч, уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ мал сүргээ онд мэнд оруулж, олон жил мал сүргээ хорогдол багатай өсгөн үржүүлсэн аварга малчиддаа талархал илэрхийллээ.

Сар шинийн босгон дээр Баянхонгор аймгаас Улсын аварга малчнаар 

• Баян-Овоо сумын малчин Бандихүүгийн Бямбасүрэн, 

• Өлзийт сумын малчин Пүрэвийн Лхагва, 

• Шинэжинст сумын малчин Хүүхэндуламын Түмэнжаргал, 

• Баянцагаан сумын малчин Цэрэндоржийн Эрдэнэбаяр, 

• Галуут сумын малчин Тэрбишийн Баярсайхан, Цэгмидийн Батбаатар, 

• Баянбулаг сумын малчин Нанжидзэвгийн Эрдэнэбилэг, 

• Жинст сумын малчин Нэргүйн Батболд, 

• Баянхонгор сумын малчин Дамдинсүрэнгийн Батням 

Улсын аварга саальчнаар

• Баянлиг сумын саальчин Рэндоогийн Нансал нар тодорч, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж байна. 

2021-07-30 07:46:45