• 05 сарын 14, Лхагва гараг
Шилдэг татвар төлөгчдийг алдаршууллаа
322 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.11)  Монгол Улсын “Үндсэн хууль”-д заасан татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, улс орон нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан аймгийн 2020 оны “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-үүдийг шалгаруулжээ. Шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгальмаа, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар сар шинийн босгон дээр гардуулж, шилдгүүдэд баяр хүргэлээ.

2020 оны “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр "Чандмань Баянхонгор" ХХК, "Хонгорын хүдэр" ХХК, "Баянхонгор Эрчим хүч" цахилгаан түгээх ХХК, "Баялаг Орд" ХХК, "РМВ" ХХК, "Зүүн шанд" ХХК, "Рашаант хайрхан" ХХК, "Их богд зам" ХХК, "Баялаг Өлзий" ХХК, "Хөх бүрдний Эх" ХХК гэсэн 10 аж ахуй нэгж шалгарсан байна. 

2021-07-30 08:01:46