• 01 сарын 02, Пүрэв гараг
Голомтот бүсээс ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
217 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.17)  Баянхонгор аймагт ирээд гэрийн тусгаарлалтад шилжсэн  675 иргэнийг давтан /PCR/ шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд сөрөг гарчээ. 

Дахин 500 иргэнд урьдчилсан байдлаар хийсэн тандалтаар эрсдэл гараагүй бөгөөд давтан шинжилгээг энэ сарын 22-ны өдөр хийх юм байна. 
 
Иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, давтан шинжилгээнд идэвхтэй хамрагдсан болохыг аймгийн Онцгой комисс мэдээллээ.

2021-07-30 08:29:17