• 01 сарын 04, Бямба гараг
Зорилтот өрхийн малчдад 3000 боодол өвс, 30 тонн хивэг хүргэнэ
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.20)  Хаваржилт хүндэрсэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд “Корунд гео” ХХК-иас өвс, тэжээлийн тусламжийн цувааг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

3000 боодол өвс, 30 тонн хивэг ачсан дөрвөн ачааны машины цуваа өнөөдөр Баянхонгор аймагт ирсэн бөгөөд аймгийн удирдлагууд хүлээн авч талархал илэрхийлэв. Хоёр суманд тус бүр 40 сая буюу нийт 80 сая төгрөгийн өртөг бүхий /тээврийн зардал орсон/ уг өвс, тэжээлийн тусламжийг зорилтот сумд руу хүргэхээр аймгийн төвөөс ийнхүү хөдөллөө.
Компанийн зүгээс хоёр сумын удирдлагуудад уг өвс, тэжээлийн тусламжийг хүлээлгэн өгснөөр сумд өөрсдөө судалгаа мэдээлэл, нөхцөл байдал дээрээ үндэслэн амьжиргааны түвшин хүнд байгаа малчин өрхүүддээ олгох аж.
“Корунд гео” ХХК нь  2017, 2018, 2019, 2020 онд давхардсан тоогоор Баянхонгор аймгийн  600 гаруй оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосны зэрэгцээ тухай сум орон нутгийн иргэдэд шаардлагатай эд материал, мөнгө санхүүгийн тусламжийг олгож ирсэн нийгмийн хариуцлагатай ААН юм.

2021-08-03 06:21:34