• 01 сарын 04, Бямба гараг
Боловсролын салбарын 23 магистр дипломоо гардлаа
111 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.20) Баянхонгор аймгийн ИТХ-тай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу "Глобал удирдагч” их сургууль Баянхонгор аймгийн 140 оюутныг магистрын сургалтад хамруулж байна. Тэдний эхний төгсөлтийнхөн өнөөдөр магистрын зэргийн ромбо, дипломоо аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, “Глобал удирдагч” их сургуулийн гүйцэтгэх захирал Г.Солонго нараас гардан авлаа.

Багш нар орон нутагтаа ажлын байран дээрээ хөгжих, суралцах боломжийг олгож буй тус хөтөлбөрийн хүрээнд "Глобал удирдагч” их сургуулиас магистрын зэргийн сургалтыг онлайн болон танхимын хэлбэрээр 1.5 жилийн хугацаанд явуулжээ. Баянхонгор аймгийн боловсролын салбарт шинээр зэрэг нэмж буй дээрх 23 магистрын хувьд Номундалай сургуулиас 13, Номгон сургуулиас 4, Эрдэм сургуулиас 5, Эрдэнэцогт сумын нэг багш  тус тус багтсан аж.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат мөн үеэр дээрх багш нарыг "Орон нутгийн боловсролын салбарын чанар, хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буй"-гаа илэрхийлж байв.

2021-08-03 06:23:56