• 01 сарын 04, Бямба гараг
Токио олимпын сангийн цомыг хүлээн авлаа
297 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.24)  "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Токио олимп сан"-гийн цом 21 аймгаар аялж буй. “Токио олимп сан”-гийн цом 19 дэх аймагтаа аялж байгаа бөгөөд энэ сарын 21-нд Баянхонгор аймаг хүлээж авлаа. 

2021 оны зуны олимпын XXXII наадам нь долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдохоор төлөвлөгдөж буй олон улсын спортын томоохон арга хэмжээ юм. Тус арга хэмжээг угтал болгон зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялж буй аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүргийг хүлээх аж. 

Сонирхуулахад, Цомын хийц нь классик загварын 8.2 кг жинтэй, шижир алтаар бүрсэн хүрэл цом аж.

2021-08-03 06:38:46