• 01 сарын 04, Бямба гараг
Эхчүүдийн амрах байрыг засварлан тохижууллаа
200 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.24)  Аймгийн Засаг даргын санаачилгаар Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн “Эхчүүдийн амрах байр”-ны засвар тохижилтыг 75.3 сая төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэжээ.

Эхчүүдийн амрах байрны засвар тохижилтыг хийснээр сум, хөдөөгийн алслагдсан багаас ирсэн эмэгтэйчүүд ая тухтай орчин  нөхцөлд амаржих боломж бүрдэж байгаа юм.

Тус амрах байрыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тавилгаар шинэчлэн суурилуулж өгч байгаа аж.

Ташрамд дуулгахад, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зарим тасаг нэгж буюу Төрөх, Арьс хөнгөвчлөх, Уламжлалт эмчилгээний зэрэг тасгийн модон орыг эмнэлгийн зориулалтын буюу 31 функционал ороор сольжээ. 

2021-08-03 06:41:44