• 01 сарын 04, Бямба гараг
Сумын төвийн шинэчлэл төслийн гүйцэтгэгчийг ирэх сард шалгаруулна
191 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.24) Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут суманд Сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжих болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, тус төслийг эхлүүлэхээр болжээ. 

Энэ хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, ГХБХБГ-аас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тендер сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Тендерт шалгарсан ААН нь төслийг бүхэлдээ хариуцан хэрэгжүүлэх бөгөөд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг инженерийн шугам сүлжээ, зам талбайн ажлын зураг төслийн хамт боловсруулан батлуулж, угсралтын ажлыг эхлүүлэх аж. Төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог чухалчилж аймаг, сум орон нутгийн зүгээс байнгын хяналт тавин зөвшилцөн ажиллах юм байна.  

2021-08-03 06:45:33