• 01 сарын 04, Бямба гараг
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгана
216 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.24)  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэр гарсан. 

Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургалт, дадлагыг цахимаар зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах байдлаар ажиллахаар төлөвлөжээ. Харин маргааш “Баганат талбай”-д Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд таниулах Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахын зэрэгцээ гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгах аж. 

Иймд иргэд, ажилтан албан хаагчдыг Онцгой байдлын газраас зохион байгуулах өдөрлөгт халдвар хамгааллын дэглэмээ баримтлан идэвхтэй оролцохыг уриалж байна. 

2021-08-03 06:47:12