• 01 сарын 04, Бямба гараг
Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ
227 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.25) Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасаг ясны гэмтэл хугарлыг дурангийн хагалгаагаар цаг алдалгүй эмчлэх боломжтой боллоо. Тодруулбал, тус тасаг дөрвөн өөр төрлийн ажиллагаа, зориулалт бүхий тусгай багаж төхөөрөмжтэй болсон байна.

Тус тасагт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд багаж төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй, сүүлийн үеийн технологийн бүхий нарийн ажиллагаатай багажууд шаардлагатай байжээ. Энэ шаардлага хэрэгцээгээ тус тасгийнхан аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд танилцуулснаар ийнхүү 10 сая төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжтэй болж байна. 

Ингэснээр тус тасгийн хувьд үйлчлүүлэгчийн зардал чирэгдлийг бууруулж, тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг сайжруулан, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж буй аж.

2021-08-03 06:51:29