• 01 сарын 04, Бямба гараг
Сумын Онцгой комиссын олгосон нэвтрэх бичгээр зорчино
190 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.25)  Аймгийн төвөөс сум, сумаас сум руу явахдаа Онцгой комиссын олгосон нэвтрэх бичгээр зорчихоор боллоо.

Өвөрхангай аймагт коронавирусний халдвар бүртгэгдэж, тус аймгийн Хужирт сумын рашаан сувилалд амарсан 20 иргэн Баянхонгор аймагт нэвтэрсэн бөгөөд тухайн иргэдийг тусгаарлалтад шилжүүлээд байна. Дээрх иргэдийн шинжилгээний хариу эцэслэн гарах хугацаанд иргэдийн аймаг доторх хөдөлгөөнийг бүртгэх, хянах үүднээс тус арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Энэ хугацаанд аймгийн төв тойрсон нэмэлт таван хяналтын постыг 24 цагаар байгуулан ажиллуулж эхэллээ.

Тодруулбал, Арван мянгатын хойно, Эрдэнэцогтын гарам, Худаг уртын бригад, Өлзийтийн пост, Түйн голын гүүрний пост, Баруун пост буюу Самбартай хөтөлд хяналтын пост ажиллаж байна. 

2021-08-03 06:54:52