• 01 сарын 06, Даваа гараг
Ойрын болон дам хавьтлын судалгаа бүхий мэдээллийн сантай болно
251 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.26) Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр "Ойрын болон дам хавьтлын судалгаа бүхий мэдээллийн сан"-г бүрдүүлэх ажлын баг байгууллаа.

Тус баг, гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа иргэдийг хянах clix GPS программыг нэвтрүүлэхээр ажилдаа шуурхайлан ороод байна.

Мэдээлэл технологийн инженерүүдээс бүрдэх тус ажлын багийг аймгийн Тагнуулын хэлтсийн дарга Р.Мэндбаяр ахлан ажиллана. 

Тус баг өнөөдөр оройноос,

-Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын судалгаа, мэдээллийн санг бий болгох

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хаанаас ч хянах Clix GPS программыг иргэдийн гар утсанд суулгах ажлыг тус тус эхлүүллээ.

2021-08-03 07:21:37