• 01 сарын 06, Даваа гараг
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ес боллоо
111 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.26)  Өнөөдрийн 22:45 цагийн байдлаар Баянхонгор аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдлээ.

Ингэснээр, аймгийн хэмжээнд гурван эх үүсвэрийн (Сэмжид Хужирт сувиллаас ирсэн 3, Улаанбаатар хотоос Өлзийт суманд ирсэн 1, аймагт ирсэн спортын багийн голомтоос 5)  нийт 9 тохиолдол бүртгэгдэв.

Халдвар авсан иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлж, эмчилгээг хийж байна. Мөн дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо 240 орчмоор нэмэгдэж, нийт хавьтлын тоо 1350 орчим боллоо.

Нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комиссын өдөр тутмын мэдээллийг 12:00 цагт иргэд олон нийтэд тогтмол мэдээлэхээр болов.

2021-08-03 07:25:52