• 01 сарын 06, Даваа гараг
Тусгаарлах байранд 108 иргэн ажиглалт тандалтад байна
121 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.27)   Баянхонгор аймагт батлагдсан есөн тохиолдлын ойрын хавьтлын 194, дам хавьтлын 1254 иргэнийг одоогоор тогтоогоод байна.

Аймгийн хэмжээнд 2021.03.27-ны өдрийн 10.00 цагийн байдлаар гэрийн ажиглалтад 816, тусгаарлах байранд 108 хүн байна. Үүнээс Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт ес, Энхномун зочид буудалд 19, Нэгдэлчин зочид буудалд 42, Баянбулаг зочид буудалд 9, сумдад 29 иргэн тус тус тусгаарлагдаад байгаа юм.

Аймгийн хэмжээнд ЦГ, ЭМГ, Тагнуулын газраас Тандалт судалгааны багийг байгуулан, халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтагч нарыг тогтоох чиглэлээр ажиллаж байна. 

2021-08-03 07:33:01