• 01 сарын 06, Даваа гараг
Дотуур байрны сурагчдыг сумдад нь хүргэнэ
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.28)   Аймгийн төвийн сургуулийн дотуур байранд хөл хорионд орсон 11 сумын 93 сурагчийг сумд руу хүргэх ажлыг аймгийн Онцгой комисс зохион байгуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдөр орон нутгийн тээвэрт явах тусгай зөвшөөрөл бүхий ААН-ийн тээврийн хэрэгслээр сурагчдыг сумд руу хүргэх юм.

Ингэхдээ сурагчдыг хүргэх тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагаас ариутгал халдваргүйтгэлийг хийх бол дотуур байрны сурагч нэр бүрт түргэвчилсэн сорил тавин эрүүл мэндийн байдалд нь тандалт хийнэ. Сурагчид гэртээ очсоноор гэрийн ажиглалтад 7  хоног байх үүрэгтэй ба  үүнд сумдын Онцгой комисс хяналт тавин ажиллах аж.

Мөн аймгийн Онцгой комисс хөдөө сумдаас ирж суралцаж буй айлд байгаа хүүхдүүдийг буцаах асуудлыг дараагийн ээлжинд шийдвэрлэхээр болов.

2021-08-03 07:49:01