• 01 сарын 06, Даваа гараг
457 иргэнээс PCR шинжилгээ авчээ
260 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.30)  Энэ сарын 29-ний өдөр аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн албанаас томилсноор Нэгдсэн эмнэлгийн дөрвөн баг гарч тодорхой бүлгийн иргэдээс PCR шинжилгээ авч 3.дугаар сарын 30-ны өдөр ХӨСҮТ рүү илгээлээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд гэрийн ажиглалт болон тусгаарлах байранд байгаа иргэд, голомтот бүсэд ажиллаж байгаа алба хаагчид зэрэг 457 иргэнээс PCR шинжилгээ авсан байна. 

Шинжилгээний хариу 24-48 цагийн дараа гарах аж. 

Аймгийн хэмжээнд тусгаарлах байраар сумдад 7, аймгийн төвд 4 байрыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар  нийт 131 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

Ташрамд дуулгахад, Аймгийн хэмжээнд 56 хяналтын цэг ажиллаж байгаагаас 31 цэгт 281 алба хаагч, 132 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

2021-08-03 08:02:31