• 01 сарын 06, Даваа гараг
Иргэдийг албан ёсны зөвшөөрөл бүхий компаниар ариутгал хийлгэхийг зөвлөв
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.31)  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор сумын есөн багийн гудамж, 3.1 сая мкв зам талбайг ариутгаж халдваргүйжүүлжээ.

Мөн 145 орон сууцны 146.480 мкв талбай бүхий орц хонгил, ойр орчимд, худалдаа үйлчилгээний газруудын 67.604 мкв талбай, төрийн байгууллагын 36.707 мкв талбайд ариутгал хийсэн байна.

Аймгийн МХГ, Мал эмнэлгийн газрууд ариутгалын зөвшөөрөл бүхий компаниудтай хамтран гурван машин, 15 хүн хүчний бүрэлдэхүүнтэйгээр ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн дотор ариутгалыг ЗӨСТ хариуцан явуулж байна.

Иргэд өөрийн эзэмшлийн талбайд ариутгал хийлгэх хүсэлтэй байвал албан ёсны зөвшөөрөл бүхий “Бурхант эх” ХХК /Утас: 86662669/, “Акос” /Утас: 99001380/, “Номгон ариусгал” ХХК /Утас: 88075788/-тай холбогдон үйлчилгээ авах боломжтой. 

 

2021-08-03 08:04:17