• 01 сарын 06, Даваа гараг
Малын сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлнэ
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.02)   Баянхонгор сум /хот/-ын Засаг дарга Ж.Мөнхсоёл өнөөдөр Шаргалжуут багт ажиллаж, үхсэн малын сэг зэм устгал, халдваргүйтгэлийг зохион байгуулахаар болов.

Өвөлжилт, хаваржилт хүндэрснээс Баянхонгор сумын Шаргалжуут багт өнөөдрийн байдлаар 1481 үхэр хорогджээ.

Үхсэн мал, амьтдын сэг зэмийг стандарт зааврын дагуу биотермийн аргаар булж устгах, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот албан даалгаврын хүрээнд хэрэгжүүлдэг аж.

2021-08-03 08:30:02