• 01 сарын 06, Даваа гараг
Халдварын хоёр голомтыг бүрэн хумьжээ
208 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.12) Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Вируслогийн лабораторид 222 сорьцод PCR шинжилгээ хийхэд Спортын багийн эх үүсвэрээс 4, Улаанбаатар хотод хуралд оролцоод ирсэн хүмүүсийн эх үүсвэрээс 2 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр Баянхонгор аймагт коронавируст халдварын 65 тохиолдол бүртгэгдэж байна. 

Батлагдсан тохиолдлын дөрвөн эх үүсвэрээс "Сэмжид Хужирт" сувилал, Улаанбаатар хотоос Өлзийт суманд зөөвөрлөгдөн ирсэн хоёр эх үүсвэрийг бүрэн тасалсныг аймгийн Онцгой комисс мэдээлэв. Харин Спортын баг болон Улаанбаатар хотод хуралд оролцсон хүмүүсийн эх үүсвэр идэвхтэй байгаа аж. 

2021-08-03 09:13:10