• 01 сарын 06, Даваа гараг
Баянхонгор аймагт батлагдсан тохиолдол 84 боллоо
201 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.24)Сүүлийн 24 цагт голомт нь тодорхойгүй эх үүсвэрээс гаралтай тусгаарлалтад байсан гурван иргэнээс коронавирусний халдвар илэрч, Баянхонгор аймагт батлагдсан тохиолдол 84 боллоо.

Голомтыг тодорхойлохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд халдвар ард иргэдийн дунд тархсан эсэхийг тандах үүднээс өчигдөр 511 түргэвчилсэн сорил, 286 PCR шинжилгээг хийж, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Гэсэн хэдий ч голомт тодорхой болоогүй, ард иргэдийн дунд халдвар нууц хугацаандаа явж байж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Иймд Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэр, аймгийн Онцгой комиссын гишүүдийн олонхын санал, ЭМГ, МХГ, ОБГ, ЦГ  зэрэг мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн хатуу хөл хориог энэ сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд сунгах шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргалаа.

2021-08-05 07:40:37