• 01 сарын 08, Лхагва гараг
Тусгаарлах эмнэлэгт 22 иргэн эмчлүүлж байна
115 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.18) Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт найман шинэ тохиолдол нэмэгдэж, коронавирусний нийт батлагдсан тохиолдол 76 боллоо.

 

Харин Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж буй 17 хүн эдгэрч, нийт 54 иргэн орон нутагтаа бүрэн эмчлүүлээд байна.

Батлагдсан шинэ тохиолдлын эх үүсвэрийг тодруулбал, спортын багийн эх үүсвэрээс гурав, Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт зөөвөрлөгдсөн хоёр, Эрүүл мэндийн ажилтан гурав байна. Шинээр батлагдсан тохиолдлуудыг Тусгаарлах эмнэлэгт, ойрын хавьтлыг Тусгаарлах байранд тус тус шилжүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 22 иргэн хэвтэн эмчлүүлж байна

2021-08-05 08:12:45