• 01 сарын 08, Лхагва гараг
Хөгжлийн бэрхшээлтэй болон 50-иас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ
323 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.03) Аймгийн хэмжээнд өнгөрсөн сард 55-аас дээш насны иргэд, зарим салбарын алба хаагчдад коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунг хийсэн. Тухайн иргэд энэ сард хоёр дахь тунд хамрагдаж байгаа бол өнөөдрөөс эхлэн 50-иас дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхний тун вакцинд хамруулж байна.

Энэ сарын 3, 4-нд дээрх иргэдэд, 5-ны өдрөөс 18-аас дээш насны иргэдийг тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтад хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадуудыг аймгийн төвд нийтийн тээвэрт явдаг цахилгаан автобусууд тодорхой цэгүүдэд хүргэн үйлчилж байна.

Ташрамд дуулгахад, Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэж, хамгийн багадаа 14 хоног халдвар хамгааллын дэглэм сахиж, өөрийгөө хамгаалснаар дархлаа тогтох юм байна. Иймд эхний тунгаа хийлгэсэн иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа баримтлан, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг анхаарууллаа. 

2021-08-06 02:39:19