• 05 сарын 14, Лхагва гараг
20 мянган улиас хөрсөнд суулгалаа
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.14)  Аймгийн Хөдөлмөр халамжийн газарт бүртгэлтэй, ногоон байгууламжид ажиллах хүсэлтэй, эхний сонгон шалгаруулалтаар тэнцсэн 35 иргэнийг дадлагажуулах сургалт зохион байгуулжээ.

Дээрх иргэд "Баянхонгор Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын Жаргалант паркийн Мод үржүүлгийн талбайд  мэргэжлийн хүмүүсийн зааварчилгаар талбайгаа өөрсдөө бэлтгэж, бэлэн болсон 20 мянган ширхэг улиасны харандаан суулгацыг нэг бүрчлэн хөрсөнд суулгасан байна.

Сонирхуулахад, "Баянхонгор Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ажилчид гуравдугаар сард 500 мянган ширхэг улиас, бургасны харандаан суулгац бэлтгэн, нутаг орны хөрс, цаг уурт дасан зохицсон модны нөөцийг бий болгожээ. Өдөр бүрийн усалгаа, арчилгааг тогтмол хийж бойжуулснаар 2-3 жилийн дараа нийтийн эзэмшлийн зам талбайд гаргаж тарих суулгацууд бэлэн болох аж.  

2021-08-06 03:20:20