• 05 сарын 14, Лхагва гараг
Нэгдсэн эмнэлэгт Ланд-200 автомашин олгов
283 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.18)  Аймгийн удирдлага Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байсан санал хүсэлтийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд алсын дуудлагад явах Ланд - 200 автомашиныг гардууллаа. 

Мөн үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан, "Ланд 200 автомашин зөвхөн дарга нарын үйлчилгээнд явдаг байх ёсгүй. Хүний төлөө, иргэний амийг секунд, цагтай уралдан аврах үйлчилгээ өөрөө чанартай, шуурхай байх, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, тэнд ажиллагсдын аюулгүй байдлыг хангаж энэ унааг шийдвэрлэж өглөө. Олон хүний амийг аврахын төлөөх та бүхний үйлсэд амжилт хүсье. Манай иргэдийн эрүүл мэндийн төлөө дэмжиж, хамтран ажилласан “Эрдэнэ цагаач” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье" хэмээгээд автомашины түлхүүрийг Нэгдсэн эмнэлгийн хамт олонд гардуулсан юм. 

240 сая төгрөгийн өртөг бүхий тус автомашиныг "Эрдэнэ цагаач” ХХК-ийн хандиваар санхүүжүүлж авсан байна.

2021-08-06 03:44:46