• 05 сарын 14, Лхагва гараг
"Хуулиа дээдэлье" аян эхэллээ
154 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.18) Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Хуулиа дээдэлье” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2021 онд тус аяныг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн “Авлигагүй нийгмийн төлөө-5” уриан дор эхлүүллээ. 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг олон талт арга хэлбэрээр сурталчлах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангуулах, цахим хуудасны баяжилтыг сайжруулах, төрийн байгууллагын мэдээ мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд тус аян чиглэнэ. 

“Хуулиа дээдэлье-5” аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулах бөгөөд “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг эрчимжүүлэхэд иргэн миний дуу хоолой” цахим захидлын уралдаан, орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагчдын дунд “Авлигын 13 төрлийн хориглолт хязгаарлалтаар ТВ контент” бүтээх уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийг нийтэд сурталчлах аж. 

Түүнчлэн Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан гарын авлага бэлтгэж иргэдэд түгээх, авлигын талаарх сургалтуудыг видео хэлбэрээр бэлтгэж хүргэх, Авлигын эсрэг хуулиар видео танилцуулга түгээх, ЕБС-ийн багш нарын дунд “Шударга ёс гэрэлт ирээдүйг бүтээнэ” сэдэвт  цахим хичээлийн уралдааныг зарлах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

2021-08-06 03:47:26